Цаг үеийн мэдээ

"Бээжин 2022" Өвлийн Паралимпын наадмын гүйлтийн цанын Ойрын зайн уралдаан боллоо. Энэ уралдаанд тэших техникээр 25 тамирчин 1,2- км зайд уралдаж бүх тамирчид замаа дуусгаж барианд орлоо. Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 13-р гараанд гарч уралдааны замаа 03 минут 05,39 секундын хугацаанд туулсан амжилтаар 18-р байр, Цэгмидийн Дашдорж 11-р гараанд гарч 03 минут 07,32 секундын амжилтаар 19-р байранд шалгарлаа. Энэ зайд уралдсан тамирчдаас 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээ шатны уралдаан орон нутгийн цагаар 12:30 цагаас эхэлнэ.

Таны сурталчилгаа