Цаг үеийн мэдээ

Орос, Украины өндөр дээд хэмжээний төлөөлөгчид хоёр дахь шатны дээд хэмжээний уулзалтаар мөргөлдөөн гарч буй бүс нутагт хүмүүнлэгийн хонгил үүсгэж, ард иргэдэд тусламж хүргэх, нүүлгэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүний үндсэн дээр нөхцөл байдал хүнд байгаа зургаан газарт 12 цагийн турш гал зогсоохоор болжээ. 

Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны дэд дарга Кирило Тимошенкогийн мэдэгдсэнээр гал зогсоох үед 48,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Эдгээрийн дийлэнх нь буюу 43,000 иргэн Оросын хилийн ойролцоох Украины зүүн бүсийн Суми хотоос шилжсэн байна. Мөн Киевийн ойролцоох тосгонуудаас 3,500 иргэн, Запорожье хотын урд байдаг Энерходараас 1,000 иргэн дүрвэн гарчээ.  

Гал зогсоох хэлэлцээр лхагва гарагийн өглөө 09:00 цагаас 21:00 цаг хүртэл хэрэгжинэ. Москва гал зогсоох хэлэлцээрийг хүндэтгэлтэйгээр хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч бүрэн хэрэгжихгүй байна гэсэн мэдээллийг өрнөдийн эх сурвалжууд өгч байна. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа