Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын суусан нисэх онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас өнгөрсөн бямба гарагийн шөнө ослын буулт хийжээ.

Dassault Falcon 900 нэртэй онгоц Нью-Орлеансаас хөөрч 100 орчим км-ын зайд ниссэний дараа буцаж, ослын буулт хийсэн гэж Reuters агентлаг мэдээлсэн байна.

Уг онгоц Ерөнхийлөгч асан Трампыг Палм далайн эрэг дэх Мар-а-Лаго тансаг харш руу нь хүргэхээр Нью-Орлеанс зочид буудлаас хөөрчээ. Уг зочид буудалд Бүгд Найрамдах намын хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчдийн уулзалт болсон байна. 

Трамптай хамт Falcon 900-д тусгай албаныхан, ажлын албаныхан болоод зөвлөхүүд нь нисч байжээ. Уг онгоц нь намын ивээн тэтгэгчдийн нэгийнх нь байсан бөгөөд бямба гарагийн орой Трамп хөлсөлсөн аж. Онгоц эргэн ослын буулт хийсний дараа өөр нэг ивээн тэтгэгчийн онгоц Трампыг Флорида руу хүргэж өгсөн байна. 

Нью-Орлеанст болсон намын хандивлагчдын уулзалт дээр Трамп 84 минут буюу цаг 24 минутын турш илтгэл тавьсан юм. Энэ үеэрээ Америк F-22 байлдааны онгоцуудад Хятадын төрийн далбааг тавьж, Оросыг бөмбөгдөх хэрэгтэй хэмээн ярьсан нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Мөн тэрээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч өрсөлдөхөө онцолсон байна. 

Эх сурвалж: The Guardian 

 

Таны сурталчилгаа