Цаг үеийн мэдээ

Украины Мариуполь хот дахь төрөх эмнэлгийг Оросын цэргүүд бөмбөгдсөн тухай мэдээлээд байгаа. Оросын тал уг мэдээллийг эрс няцааж, төрөх эмнэлгийг бөмбөгдөөгүй гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын НҮБ дахь байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский энэ тухай өөрийн Твиттер хуудсандаа нийтэлжээ. Оросуудын бөмбөгдсөн гээд байгаа эмнэлэг нь өмнө төрөх эмнэлгийн зориулалтаар ашиглагдаж байсан ч уг барилгад цэргүүд байршаад удаан хугацаа өнгөрсөн гэж тэрээр мэдээлсэн байна. Полянскийн хэлж байгаагаар гуравдугаар сарын 7-ны өдөр гэхэд уг барилга цэргийн байгууламж болсон байсан ба украинчууд тус барилгаас гал нээж байсан гэжээ.

Өнөөдөр Орос болон Украины Гадаад хэргийн сайд нар Турк улсад уулзах гэж байна. Дайн тулаан эхэлснээс хойш хоёр улсын Гадаад хэргийн сайд нар анх удаа уулзалтын ширээнд суух юм. Оросын сайд Сергей Лавров Украины сайд Дмитро Кулебатай уулзахаар Туркийн Анталия хотод газардаад байна.

Эх сурвалж: Al Jazeera

Таны сурталчилгаа