Австрали улс батлан хамгаалах хүчний бие бүрэлдэхүүний тоог 2040 он гэхэд 1/3 дахин буюу 30 гаруй хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ. Энэ нь Австрали улс энхийн цагт батлан хамгаалах хүчнийхээ тоог хамгийн ихээр нэмэгдүүлж буй явдал гэдгийг тэрээр онцолсон байна.
Батлан хамгаалах хүчний идэвхтэй бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх нь дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдлын эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа тул улс орныхоо аюулгүй байдлыг хадгалж үлдэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж тэрээр үзжээ. 2040 он гэхэд 18 жилийн хугацаанд 18,500 цэрэг нэмж бэлтгэн, батлан хамгаалах бие бүрэлдэхүүнийг 80,000 болгоход 27 тэрбум ам.доллар зарцуулах юм байна.
Шинээр бэлтгэгдэх цэргүүдийн тодорхой хэсгийг ирээдүйд байгуулах цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны флот руу илгээх ажээ. Австрали, Их Британи, АНУ гурван улсын өнгөрсөн жилийн есдүгээр сард байгуулсан АУКУС гэрээний хүрээнд Австрали нь цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцтой дэлхийн долоо дахь орон болох юм.
Эх сурвалж: Al Jazeera