Цаг үеийн мэдээ

Их Британийн засгийн газар мэдэгдэл хийхдээ энэ нь түүний бүх хөрөнгийг царцаах, зорчихыг хориглох явдал юм гэв.  Тиймээс Абрамовичийг Их Британи улс руу нэвтрэхийг хориглосон байна.

Украин улсад ОХУ тусгай ажиллагаа эхлүүлж цэрэг оруулсны улмаас Их Британи улс хориг арга хэмжээ авч болзошгүй байсан тул Абрамович тус  улс дахь өөрийн хөрөнгөө зарж эхэлсэн тухай өмнө нь хэвлэлүүд бичиж байсан.

2003 онд Абрамович Лондоны хөлбөмбөгийн Челси клубийг худалдан авч эзэмших болжээ.  Дайн эхэлсний дараа бизнесмен клубээ зарж, олсон орлогыг Украин дахь дайны хохирогчдод илгээх бодолтой байгаагаа мэдэгдсэн ч тэрээр клубээ зарж амжаагүй байна.

Хориг арга хэмжээ авсны улмаас тэрээр клубээ зарж чадахгүй болсон, мөн хөлбөмбөгийн багийн тэмцээний тасалбар зарахыг хориглосон бөгөөд Челси клубийн бэлэг дурсгал, хэрэгсэл зардаг дэлгүүр ажиллах боломжгүй болжээ. Мөн тус клуб шинээр тоглогч авч гэрээ хийх боломжгүй бөгөөд гэрээ нь дуусаж байгаа тоглогч нар нь гэрээгээ сунгах боломжгүй болж байгаа юм. 

Мөн ОХУ-н “Роснефть”компанийн тэргүүн Игорь Сечин, тэрбумтан Олег Дерипаска, "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер, "Транснефть"-ийн тэргүүн Николай Токарев, ВТБ-ын тэргүүн Андрей Костин, "Россия" банкны ТУЗ-ийн дарга Дмитрий Лебедев нар хориг арга хэмжээ авхуулаад байна. Их Британи улс нийтдээ  ОХУ-н 500 орчим хувь хүн болон албан байгууллагад хориг тавиад байгаа билээ.

Эх сурвалж:  BBC News Russia

Бэлтгэсэн Р.Буянхишиг

Таны сурталчилгаа