Их Британийн Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойрын харилцаа холбоотой долоон олигархад хилээр нэвтрүүлэх хориг тавьж, хөрөнгийг нь царцаасан байна. Эдгээр тэрбумтнуудын зарим нь хэдийнэ АНУ, Европын холбооны хоригт багтаад байгаа юм.
Уг хориг арга хэмжээнд өөрийн эзэмшдэг Челси клубээ 3 тэрбум орчим фунт стерлингээр зарахаа мэдэгдээд байгаа Роман Абрамович багтсан нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Түүний хөрөнгийг царцаах шийдвэр гарснаар Челси клубийг худалдах явц удааширч, аль эсвэл түр саатаж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Мөн клубийн гишүүдийн солилцоог хориглосон ч багийн тоглолтуудыг тусгай зөвшөөрлөөр хориглоогүй байна.
Абрамовичоос гадна Роснефт компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин, Алексей Миллер, Олег Дерипаска, Николай Токарев, Андрей Костин, Дмитрий Лебедев нар Их Британийн Засгийн газрын хоригт багтжээ.
Эх сурвалж: Al Jazeera