Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний олимпын хорооноос спорт холбоодод чиглэсэн ээлжит арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна. Энэ удаа спорт холбоодын удирдлагууд буюу ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд ширээний теннисний нөхөрсөг тэмцээн зохион байгуулах юм. 

Тэмцээн гуравдугаар сарын 13-ны ням гарагт 10.00 цагаас эхлэх бөгөөд мэргэжлийн шүүгчид шүүн явуулна. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр явуулна. 

Таны сурталчилгаа