Цаг үеийн мэдээ

Украины олон арван нийгэмлэг, Америкийн хүний эрхийн байгууллагын гишүүд Украины ард иргэдийг дэмжин Цагаан ордны өмнө жагсаал хийлээ. Жагсагчид Украины эсрэг дайныг эсэргүүцэн нэн даруй гал зогсоож, энгийн иргэдийг онилохоо зогсоохыг уриалав. Оролцогчид “Украинаас гараа тат”, “Хүүхдийн толгой дээгүүр ямар ч пуужин нисэж болохгүй”, “Путин дайны гэмт хэрэгтэн”, “Украины тэнгэрийг хаа” гэсэн бичигтэй лоозон барьжээ.

Жагсагч Оксана Колонесич: "Би Украины ард түмнийг дэмжихээр ирсэн. Бид энх тайвныг хүсэж байна. Бид Оросыг Украинаас гаргахыг хүсэж байна. Энэ бол бүрэн эрхт ардчилсан орон. Бид дайныг хүсэхгүй. Украины ард түмэн, тэдний зогсож буй арга барилаар бид маш их бахархаж байна. Оросын энэ түрэмгийлэл олон жилийн турш үргэлжилж байна. 2014 оноос хойш тэд Крым руу хууль бусаар довтолж, Украины зүүн хэсэг болох Донбасст дайн эхлүүлсэн. Дэлхий нийт анхаарал хандуулахгүй байсаар өдийг хүрсэн бол эцэст нь дэлхий дахин халдлагын улмаар сэрлээ. Энэ Оросын гэмт хэрэгтэн Путинийг зогсоох хэрэгтэй"

Жагсагч Гэри Смит: "Би Украиныг дэмжихээр ирсэн. Энэ үйл явдлыг сурвалжлахаар ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өөр өөр үндэстэн, өөр газарзүйн байршил, өөр өөр мэргэжилтэй хүмүүс Украинтай хамт зогсож байгааг харах сайхан байна. Сүүлийн хэдэн долоо хоногт  эв нэгдлийг харуулсан дэлхий дахинд баярлалаа"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа