Цаг үеийн мэдээ

АНУ-ын сенатын танхим 1,5 их наяд ам.долларын Засгийн газрын төсвийг баталлаа. Хоёр намын гишүүдээс бүрдсэн сенатад явуулсан санал хураалтаар баталсан уг төсөвт Украинд үзүүлэх 13,6 тэрбум ам.долларын тусламжийн багц багтсан байна.

Төлөөлөгчдийн танхимд лхагва гарагийн орой 2,741 хуудас бүхий уг төсвийг дэмжсэнээр сенатын танхимд хүрсэн бөгөөд одоо Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурах үлдлээ. Сенатын танхимын 68 гишүүн төсвийг дэмжиж, 31 нь татгалзсан байна. 

Хэрэв баасан гараг өнгөрвөл уг төсвийн батлагдах хугацаа дуусах байсан тул хууль санаачлагчид цаг хугацаатай уралдан төсвийг батлуулж чаджээ. Сенатын олонхийн дарга Чак Шумер пүрэв гарагийн өглөө хэлсэн үгэндээ “Украины ард түмэнд бидний тусламж нэн даруй хэрэгтэй байна. Тиймээс цаг хугацаа алдалгүй аль болох түргэн туслах хэрэгтэй. Украины иргэд амь амьдралынхаа төлөө тэмцэж байна” гэдгийг онцолжээ. 

Эх сурвалж: CNN 

Таны сурталчилгаа