Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аврагч СХ, Үлэмж органик ХХК-ны бөх, аймгийн хурц арслан Өлзийсайханы Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, "Цагаан-Уулын Магнет" ХХК, "ДЦС-4" ТӨХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Алтанжолоо групп, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Таван хур ХХК, Даян дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд а.х.а Ц.Мөнхбаяр, а.з Э.Батмагнай, а.н Д.Цэнд-Аюуш, с.з Ө.Батсуурь нар үлдэв.
Маргааш сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдах бөхийн тоо хязгааргүй. Бүртгэл тухайн өдрийн 09:00 цагаас эхэлнэ.