Цаг үеийн мэдээ

ОХУ-ын засгийн газар АНУ тэргүүтэй барууны орнуудад хариу хориг арга хэмжээ авах тухай мэдэгдэж, уг жагсаалтаа удахгүй нийтлэх болно гэж 3-р сарын 12-ны бямба гарагт ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр одоо барууны улс орнууд эдийн засгийн томоохон дайны эхлэл болсон хориг арга хэмжээнүүдийг авч байна.  АНУ бүх талаараа Оросын эсрэг зогсож мөн чанараа харуулж байна гэжээ. 

Өмнө нь АНУ Оросын эсрэг хувь хүмүүст авсан хоригоо өргөтгөсөн юм.  Жагсаалтад ОХУ-ын Төрийн Думын 12 депутат, мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песковын эхнэр, олимпын уран гулгагч Татьяана Навка болон түүний том хүүхдүүд багтжээ.

Үүний зэрэгцээ Европын холбоо "мэдээллийн дайн"-д хариуцлага хүлээх Оросын хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хувийн хориг арга хэмжээ авахыг санал болгосон байна.  Үүнээс гадна Оросын хэд хэдэн сэтгүүлчийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Известия

Бэлтгэсэн: Р. Буянхишиг

Таны сурталчилгаа