Цаг үеийн мэдээ

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет, Владимир Зеленский нар Украин дахь дайсагналыг зогсоох арга зам болон Израилийн хүчин чармайлтын талаар ярилцлаа гэж тус улсын засгийн газрын тэргүүний албанаас мэдээллээ.

"Өнөө орой ерөнхий сайд Нафтали Беннетт, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярилаа. Яриа нэг цаг гаруй үргэлжилсэн. Удирдагч нар Украин дахь дайсагналыг зогсоох арга зам болон Израилийн хүчин чармайлтын талаар ярилцсан" гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн зарим мэдээллийн хэрэгслээр Израилийн ерөнхий сайд Зеленскийд Путины шаардлагыг хүлээн зөвшөөрч дайныг зогсоох тухай зөвлөгөө өгсөн гэсэн мэдээлэл тархсан боловч Израил улс уг мэдээллийг няцааж худал мэдээлэл хэмээжээ.

Эх сурвалж: rbc.ru

Бэлтгэсэн: Р. Буянхишиг

Таны сурталчилгаа