Цаг үеийн мэдээ

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан бөхийн өмсгөл нь дараах шаардлагад нийцсэн байна.  

Үүнд: 

1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах, 

2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширсэнийг авах,

3. Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна, 

4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,

5. Зодогны ширээс 8см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах), 

6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх

7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах), 

8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,

9. Шуудагны уяа 0.8 см голчтой байх. 

10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа