Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын нутагт нэг хоногийн дотор коронавирусийн халдварын 3400 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх хоногоос хоёр дахин нэмэгдсэн дүн юм.  

Коронавируст цар тахлын эхний тохиолдол 2019 онд тус улсад анхлан бүртгэгдсэн. Үүнээс хойш хатуу чанга хөл хорионы дэглэм хэрэгжүүлж Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан боловч олимпын наадам дууссанаас хойш халдварын тохиолдол огцом нэмэгдэж, нийт 114 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ. 

Улс даяар 20 орчим мужид ковидын омикрон болон дельта хувилбарын голомт үүсжээ. Шанхай хотод тархалт хурдацтай нэмэгдсэн тул сургуулиудыг хааж, иргэдийг хатуу хөл хорионд оруулаад байна. Мөн Жилин, Умард Солонгостой хиллэдэг Янжи, есөн сая оршин суугчтай Чанчун зэрэг хотууд хөл хорионы дэглэмд шилжиж, бүх нийтийг шинжилгээнд хамруулж байна. 

Хятадын эрх баригчид хэдийгээр хатуу чанга хөл хорьж, тархалтыг намжааж ирсэн туршлагатай ч энэ удаад арай уян хатан бодлого баримталж, эдийн засгийг хамгаалахыг уриалж байна.  

Эх сурвалж: The Guardian  

Таны сурталчилгаа