Сар гаруйн өмнө Перугийн Лима хотод нефть боловсруулах үйлдвэрээс далайд нефть асгарсны улмаас байгаль орчинд ноцтой аюул учирч байгаа тухай байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Эрх баригчид нефть асгарсан далайг цэвэрлэх компанит ажлыг эхлүүлээд байна. Мөн байгаль орчны мэргэжилтнүүд, малын эмч нар ургамал, амьтны амь нас эрсдэж байгааг мэдээлж, хүмүүс химийн бодисоос болж халдвар авах эрсдэлтэй байгааг анхааруулж, нийслэл хотын экосистемд заналхийлж буй ноцтой асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн эрх баригчид хангалтгүй ажиллаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Малын эмч Раул Беренгуэль хэлэхдээ, энэ асуудлыг үндэсний байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх боломжтой ба зохион байгуулалт муу байгаа нь нөхөн сэргээх ажилд ноцтой саад учруулж байна гэлээ.
Анкон хотын загасчин Хуан Мелхор: "Бид 2 жил тахал өвчинд нэрвэгдсэн ч, сүүлийн үед Анкон дахь загасчлал сайжирч бүх зүйл хэвийн болж эхэлсэн. Бид цар тахлын улмаас маш их зовлон зүдгүүр, асуудал туулсны дараа эдийн засаг маань сайжирч, загасчдын амьдрал сэргэнэ гэж найдаж байсан ч газрын тос асгарснаар бид бүх зүйлээ алдсан.
Малын эмч Рауль Беренгуэль: "Газрын тос асгарсан нь олон үр дагаварт хүргэж, олон амьтад үхсэн. Энэ үйл явдал урт хугацаанд нэлээн том нөлөө үзүүлнэ. Одоогоор амьтан, хүрээлэн буй орчин нөлөөлж байна.
Төрийн байгууллагууд бусад байгууллагуудтай хамтран илүү зохион байгуулалттай, шуурхай удирдлага, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллаж, хариу арга хэмжээг хурдтай авах нь зүйтэй гэж би үзэж байна. Эхэндээ жаахан уялдаа холбоогүй байсан ч одоогоор хэд хэдэн байгууллага нэгдээд байна. Амьтдын үхэл бол маш том сургамж юм. Хүн төрөлхтөнд ч бас том аюул заналхийлэл"
Бахиа Бланкагийн загасчин Педро Алварес: "Тэд амьтдад хүрч болохгүй, тэдэнтэй шууд харьцахгүй, усанд орохгүй байхыг зөвлөсөн. Би анх үхсэн шувуудыг харах гэж далайд ороход хамгийн түрүүнд уушги өвдөж байсныг мэдэрсэн. Буцаж ирээд би ядарч туйлдсан бөгөөд хамгийн түрүүнд ковид байх гэж бодсон. Миний эрүүл мэндийг хэн хариуцах вэ?
SOA Перу төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Стефани Торрес: "Аюулд өртсөн загасчид, худалдаачдын нарийн тоо байхгүй байна. Загас олборлодог загасчдаас эхлээд далайн эрэг дээр байдаг ТҮЦ эзэмшигч гэх мэт жижиг худалдаачид 3000 гаруй өрх байна.
Нефть Асгарсан даруйд иргэний нийгмийн эвсэл байгуулагдсан. Перу улсад Conciencia Marina, WWF гэх мэт хэд хэдэн байгууллага байдаг. 10 гаруй байгууллага оролцож байгаа бөгөөд олон асуудлаар ажиллаж эхэлсэн. Перугийн SOA төрийн бус байгууллага залуучуудыг чадавхжуулах, далай тэнгисийг хамгаалах чиглэлээр залуучуудыг сургах ажилд илүү анхаардаг. Энэ үйл явдал бидэнд хор хөнөөл учруулна гэдгийг ойлгож байгаа тул шууд хамтран ажиллахыг зорьсон"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг