Энэ тухай Netblocks болон Globalcheck үйлчилгээ мэдээлсэн байна.
ОХУ-ын эрх баригчид баасан гарагт АНУ-ын Мета корпорацын эзэмшдэг Instagram-ыг хаах шийдвэр гаргасан байна. Meta нь зохицуулалтын дүрмээ түр зөөлрүүлж, Украин дахь Оросын цэргүүдэд хүчирхийлэл үйлдэх тухай уриалга, мөн Орос, Беларусийн ерөнхийлөгч нарын үхлийг хүссэн тухай мэдээллийг олон нийтэд тавихад хязгаарлалт тавихгүй гэсэн байна. Үүний дараа Орос улс Meta-г хэт даврагч байгууллага гэж хүлээн зөвшөөрөх үйл явцыг эхлүүлж, Роскомнадзор гуравдугаар сарын 14-нөөс Инстаграмыг хаана гэдгээ зарласан байна.
Үүнээс өмнө Фэйсбүүк сүлжээг хаасан билээ.
Эх сурвалж: BBC News Russian
Бэлтгэсэн: Р. Буянхишиг