Цаг үеийн мэдээ

Украинд ажиллаж байсан АНУ-ын сэтгүүлч Брент Рено ням гарагт Киевийн ойролцоо алагдсан тухай орон нутгийн цагдаагийн албанаас мэдэгджээ. Түүнийг дайны сурвалжлагч гэдгээр нь олон нийт мэдэх бөгөөд өмнө нь Нью-Йорк Таймс сонинд ажиллаж байжээ.

Реногийн үхлийн шалтгаан, хэрхэн амь насаа алдсан талаар тодорхой мэдээлэл хомс байгаа ч байрлаж байсан Киевийн хажуугийн Ирпин хотод Орос, Украины хүчин ойрын өдрүүдэд ширүүн мөргөлдсөн байна. Киев мужийн цагдаагийн дарга Андрей Небытовын Facebook хуудсанд нийтэлсэн зурганд чихнийхээ ойролцоо буудуулж нас барсан цогцосны зураг байсныг сэтгүүлч Реногийн цогцос байж болзошгүй хэмээн таамаглажээ. 

Амиа алдсан сэтгүүлчээс гадна хоёр сурвалжлагч гэмтэж шархадсаныг Небытов мэдээлсэн байна. АНУ-ын Цагаан ордон сэтгүүлч Рено амиа алдсан болохыг батлан мэдэгджээ. 

Эх сурвалж: RT

 

Таны сурталчилгаа