Мариуполь хотын амаржих газар болон хүүхдийн эмнэлэгт агаарын цохилт өгөх үед хүнд шархадсан жирэмсэн эмэгтэй нас баржээ. Түүний хэвлий дэх хүүхэд ч амьд үлдсэнгүй. Энэ тухай Украины болон барууны хэвлэлүүд мэдээлж байна.
Эмнэлэгийг бөмбөгдсөний улмаас нэг хүүхэд, гурван хүн амиа алдаж, 17 хүн шархадсан талаар өмнө нь мэдээлж байсан. Эмнэлгээс нүүлгэн шилжүүлсэн эмэгтэйчүүдийг хотын захын өөр эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Оросын тал энгийн иргэд амиа алдсан тухай мэдээллийг "хуурамч мэдээ" гэж нэрлээд, Азовын батальон эмнэлгийн цогцолборт байрлаж байсан бөгөөд цохилт болох үед тэнд эмч, өвчтөн байгаагүй гэж мэдэгджээ.
Мариуполь хот бүслэлтэд байгаа бөгөөд хотын 2100 гаруй оршин суугч буудлагад өртсөн гэж ням гарагт тус хотын захиргаа мэдээллэсэн байна.
Эх сурвалж: euronews.com
Бэлтгэсэн: Р. Буянхишиг