Цаг үеийн мэдээ

Өчигдөр өглөө Украины хэд хэдэн хотуудад агаарын цохилт өгсөн тухай мэдээлэл ирсэн. Тэдгээрийн нэгний үр дүнд Ровно хотын ойролцоох телевизийн цамхаг эвдэрч дөрвөн хүн шархадсан гэж UNIAN агентлаг мэдээлсэн байна.

Киевийн дээгүүр хоёр пуужин харваж, тэдний нэг хэсэг нь орон сууцны барилгууд дээр унаж, нэг нь шатжээ.

Хотыг буудсаны улмаас өндөр барилгууд болон Антоновын үйлдвэрт сум туссан гэж орон нутгийн засаг захиргаа мэдэгдэв.

Урьдчилсан мэдээллээр 2 хүн нас барж, 7 хүн шархадсан байна.

Шатсан орон сууцны барилгаас 70 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Мөн буудлагын дараа Антоновын үйлдвэрт гал гарчээ.

Эх сурвалж: BBC News Russian 

Бэлтгэсэн: Р. Буянхишиг

Таны сурталчилгаа