Цаг үеийн мэдээ

Оросын 1-р сувгийн "Время" нэвтрүүлгийн редактор Марина Овсянникова NOWAR зурагт хуудастай шууд нэвтрүүлгийн үеэр орж ирэв.

Энэ үед хөтлөгч Екатерина Андреева Ерөнхий сайд Михаил Мишустины хориг арга хэмжээний үр нөлөөг бууруулах төлөвлөгөөний талаар ярьж байжээ.

Гэнэт араас нь "Nowar (дайнд үгүй гэе) Дайныг зогсоо, суртал ухуулгад битгий итгээрэй, энд танд худал ярьж байна. Russians against war (Орос хүмүүс дайны эсрэг байгаа)" гэсэн бичиг барьсан эмэгтэй гарч ирж "Дайнд үгүй гэе! Дайныг зогсоо!" гэж орилжээ.

Тэрээр уг үйлдээ тайлбарлахдаа “Харамсалтай нь сүүлийн жилүүдэд би нэгдүгээр сувагт Кремлийн суртал ухуулга хийж ажиллаж байна.  Одоо би маш их ичиж байна" гэжээ.

ТАСС-ын мэдээлснээр нэгдүгээр суваг шууд нэвтрүүлгийн үеэр гарсан энэ хэргийг шалгаж байна.

Редактор Овсянниковаг Останкиногийн цагдаагийн хэлтэст хүргэсэн гэж хуульч Павел Чиков мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC News Russian 

Бэлтгэсэн: Р.Буянхишиг

Таны сурталчилгаа