Цаг үеийн мэдээ

Лондонд хэсэг дайны эсрэг тэмцэгчид Оросын олигарх Олег Дерипаскатай холбоотой гэх харшийг булаан авчээ. Дерипаска нь Их Британи улсын засгийн газраас авсан хоригт багтсан Оросын бизнесменүүдийн нэг билээ. Идэвхтнүүд уг барилгыг Украины дүрвэгсдийн хоргодох байр болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.  Барилгыг эзэлсэн хүмүүс дотроос нь их хэмжээний архи олсон харин тэнд хоол хүнс огт байхгүй байсан гэжээ.

Тэд барилгын цонх нь дээр Украины далбаа өлгөсөн бөгөөд урд хаалганы дээр "энэ өмчийг чөлөөлөв" гэсэн бичигтэй даавуу байрлуулсан байна.

Цагдаа нар байшинг бүсэлсэн ч одоогоор хөндлөнгөөс оролцоогүй байна.

Эх сурвалж: lenta.ru, euronews.com

Бэлтгэсэн: Р.Буянхишиг

Таны сурталчилгаа