Орос улс тус байгууллагаас гарч байгаагаа Европын зөвлөлд мэдэгдсэн. Гарах үйл явц дууссаны дараа оросын иргэд Европын хүний эрхийн шүүхэд хандах эрхээ алдах юм байна.
Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Европын Зөвлөлийн дүрмийн 7-р зүйлд заасны дагуу ОХУ-г тус зөвлөлөөс гарах тухай албан ёсны мэдэгдэл, түүнчлэн Европын Хүний эрхийн тухай конвенцыг цуцлах хүсэлтэй байгаа тухай мэдээллийг хүлээн авчээ. Энэ тухай Европын зөвлөлийн хэвлэлийн алба BBC-д мэдээлсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яам “Манай улс энэ байгууллагаас гарснаар Оросын иргэдийн эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй” гэж онцолсон байна.
Европын зөвлөлийн түүхэнд зөвхөн нэг улс 1969 онд тус зөвлөлөөс гарч байжээ, энэ нь Грек улс юм. Грек улс нь “хар хурандаа нарын” эрх мэдлийн үед гарсан бөгөөд тус улсад дэглэм солигдоход тус байгууллагад буцан нэгдсэн юм.
Эх сурвалж: BBC News russian
Бэлтгэсэн: Р.Буянхишиг