Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсыг НАТО-д элсэхэд найдах хэрэггүйг зарлажээ. Украины нутаг дэвсгэрт нислэгийн хориотой бүс тогтоохоос татгалзаж байгааг нь шүүмжилж, тус байгууллагын зарим гишүүн орнууд мөргөлдөөн даамжирч, дэлхийн гуравдугаар дайны аюул заналхийлэх магадлалтай байна гэж өөрсдийгөө айлгаж байна гэжээ.
“Украин НАТО-гийн гишүүн биш гэдэг нь тодорхой. Үүнийг бид ойлгож байна. Бид зөв хүмүүс. Хаалга нээлттэй гэж олон жил сонссон ч орох боломжгүй гэж бас сонссон. Энэ бол үнэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг ард түмэн маань ойлгож байгаа, өөрсдөдөө найдаж мөн бидэнд тусалдаг түншүүддээ найдаж болно гэдэгт бид баяртай байна” гэж Зеленский хэлсэн байна.
Вашингтон энэ мэдэгдлийн тухайд НАТО-д элсэх тухай Киевийн ямар ч шийдвэрийг бид дэмжихээ амлаж байна гэсэн байна.
Эх сурвалж: euronews.com
Бэлтгэсэн: Р.Буянхишиг