Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украины хямрал эхэлснээс хойш анх удаа “дайны гэмт хэрэгтэн” хэмээн олон улсын хэмжээнд цоллон буруутгажээ. Цагаан ордон Ерөнхийлөгч Байденыг энэ үгээ чин сэтгэлээсээ хэлсэн хэмээн тайлбарласан байна.

Харин Кремлийн зүгээс Байдены үгийг “уучилж болшгүй хий хоосон яриа” хэмээн хариу өгчээ. Дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэгт ОХУ-ыг дайны гэмт хэрэгтнээр цоллон зэмлэн буруушааж байхад нөгөө талд нь буюу Москвад Ерөнхийлөгч Путин мөчөөгөө өгөлгүй барууны орнуудыг хариу буруутгаж мэдээлэл хийсэн байна. Түүнийхээр барууныхан худал үгээрээ Орос орныг хагаралдуулахыг хүсэж байгаа гэнэ. 

Лхагва гарагт Байден хэвлэлийн хурал дээр Украинд аюулгүй байдлаа хамгаалахад үзүүлэх тусламжаа 800 сая ам.доллараар нэмж, нийт тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ. 

Эх сурвалж: ВВС, CNN 

Таны сурталчилгаа