Гуравдугаар сарын 16-ны үдээс хойш Оросын онгоцнууд Мариуполь хотын төв дэх драмын театр руу өндөр чадалтай бөмбөг хаясан гэж Мариуполь хотын захиргаанаас мэдээлжээ. Бөмбөгдөлтөд өртөн орон гэргүй болсон хотын мянга орчим оршин суугчид тус барилгад нуугдаж байсан бөгөөд албаныхан болон цэргийнхний мэдээлснээр театрт бага насны хүүхэдтэй олон хүн нуугдаж байжээ. Тулаан ширүүсэж улмаар нурангид хүрч, хохирогчдын тоог тогтоох боломжгүй байна.
Мариуполь хотын драмын театрын барилгын урд болон ард нисгэгчдэд зориулж "Хүүхдүүд" гэсэн томоор бичсэн байсныг хиймэл дагуулаас авсан зургууд харуулж байна. Уг хиймэл дагуулын зураг нь 3 сарын 14-нд авсан зураг байна.
Хэрэв уг бичээсийг хиймэл дагуулаас хялбархан харж байвал Оросын нисгэгчид энэ бичээсийг харсан нь ойлгомжтой гэж мэдээлж байна.
Харин Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлэхдээ тус театрын Украины үндсэрхэг үзэлтнүүдийн батальон Азов бөмбөг тавьж дэлбэлсэн гэж мэдэгджээ.
Харин Украины талаас: Барилга агаарын бөмбөг унасны улмаас дэлбэрсэн. Азовын дайчдад байлдааны нисэх хүчин байдаггүй гэж мэдээлээд байгаа юм.
Эх сурвалж:Украинская правда, BBC news
Бэлтгэсэн: Р.Буянхишиг