Цаг үеийн мэдээ

Украинд тулалдаж байгаа ОХУ-ын дөрөв дэх генерал амиа алдсан болохыг Ерөнхийлөгч Влади́мир  Зеленьский мэдэгджээ. Украины Дотоод хэргийн яамнаас Азовын батальоны устгасан генерал нь ОХУ-ын хошууч генерал Олег Митяев гэж мэдээлсэн байна.

Олег Митяев нь Мариуполь хотын ойролцоо алагдсан тухай Украины хэвлэлүүд дамжуулжээ. ОХУ Украинд цэргээ оруулснаас хойш дөрөв дэх генералаа алдаад байна. Ажиглагчид Оросын 20 орчим генерал Украин дахь цэргийн ажиллагааг удирдаж байгаа гэж үзжээ. Хэрэв уг мэдээлэл батлагдвал генералуудыг чухам яагаад галын шугаманд байлдуулж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Wall Street Journal сэтгүүлд ярилцлага өгсөн Зеленьскийн ойрын хүрээллийн эх сурвалжийн хэлснээр Украины цэргийн тагнуулын баг Оросын өндөр цол хэргэмтэй офицеруудыг мөрдөж, хороох тактик хэрэгжүүлж байгаа аж. Украины цэргийн тагнуулууд Оросын генералууд, нисгэгчид, их бууны командлагчдыг агнаж байгаа гэжээ. 

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа