Шинэ Зеландын хос жижигхэн тариалангийн талбайгаасаа ургацаа хураахад аварга том төмс ургасан байжээ. Тэд дэлхий дээрх хамгийн том төмсийг тарьж ургуулсан гэж бодон дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннисийн шагналын хороонд хандсан байна. Гэвч тэдний тарьж ургуулсан зүйлийг жинхэнэ төмс биш гэж шагналын хороо үзжээ.
Геннисийн амжилтыг бүртгэдэг мэргэжилтнүүд Колин болон Донна Крейг Браун нарын тарьж ургуулсан төмс гэж нэрлээд байгаа зүйлийг хулууны булцуу гэж тогтоосон байна. Энэ ургамал төмс шиг харагддаг, идэж үзэхэд төмс шиг амттай байсан тул хос 7,8 кг төмс хурааж авснаа Facebook хуудсанд байрлуулж, олны анхаарлыг татаад байжээ.
Геннисийн хороо дээж аван ДНХ-ийн шинжилгээ хийсний дараа төмс биш хулууны булцуу болохыг нь баталсан байна. 2011 онд Британиас хурааж авсан 5 кг төмс дэлхийн хамгийн том төмсөнд тооцогдсон хэвээр үлджээ.
Эх сурвалж: The Guardian