Цаг үеийн мэдээ

Тэрээр 1981 онд ЗХУ-ын домогт хүндийг өргөлтийн тамирчин Юрий Власовын үзүүлбэрийг үзээд өрөөнийхөө хананд гэрэл зургийг нь өлгөжээ. Гэтэл ЗХУ-н эсрэг дайнд тулалдаж байсан түүний аав үүнд дургүйцэж Власовын зургийг сольж Герман эсвэл Австрийн тамирчны зураг тавихыг шаардаж удаан хугацаанд маргаж байжээ.

1990-ээд онд Шварцнеггер өөрөө ЗХУ, дараа нь Орос руу явж байжээ.  Тэнд тэрээр "Улаан дулаан" киноныхаа зураг авалтын үеэр Юрий Власовтой дахин уулзсан бөгөөд тэд бүтэн өдрийг маш халуун дотноор ярилцаж өнгөрөөв. Власов түүнд цэнхэр өнгийн аяга бэлгэлсэн бөгөөд Шварцнеггер түүнийг одоо болтол хадгалсаар байгаа гэжээ.

Шварцнеггер "Оросуудын зүрх сэтгэл, хүч чадал надад үргэлж урам зориг өгч ирсэн. Тиймээс Украины дайны тухай үнэнийг хэлмээр байна" гэж Шварцнеггер хэлжээ. Энэ дайны зорилго нь Украиныг "денацификаци" буюу үндсэрхэг үзлээс чөлөөлөх гэж нэрлэсэн. Энэ бол худлаа. Украин бол Еврей гаралтай ерөнхийлөгчтэй тус улсад аавынх нь гурван дүүг нацистууд хороосон. Дайныг Украин биш, Оросын эрх баригчид эхлүүлсэн" гэж хэлжээ. 

Оросын засгийн газар иргэдээ ч, цэргүүдээ ч хуурч байна гэж тэрээр нэмж хэлсэн: "Би та нарыг миний аав дайны дараа яаж зовсон шиг би та нарыг бие болоод сэтгэл санааны хувьд туйлдсан байхыг хүсэхгүй байна, энэ бол хамгаалах дайн биш, энэ бол хууль бус дайн" гэжээ. 

Шварцнеггер оросуудыг суртал ухуулга, худал мэдээллийг даван туулж, энэ дайны үнэнийг мэдэж, түгээхийг хүсэж байна хэмээжээ. Түүний хэлсэн үгийг бүтнээр нь сонсохыг хүсвэл дараах линкээр түүний твиттер хуудас руу орж үзэж болно.

https://twitter.com/schwarzenegger/status/1504426844199669762?s=21

Эх сурвалж: BBC News Russian

Бэлтгэсэн: Р. Буянхишиг

Таны сурталчилгаа