Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьский өнөөдөр уриалга гаргаж, Москваг цаг хугацаа алдалгүй, хойшлуулалгүй хэлэлцээрийн ширээний ард суухыг хүссэн байна. Хэлэлцээрээр энх тайвныг тогтоож, аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэнэ гэжээ.
Зеленьский хэлэлцээрийн ширээнд суух нь ОХУ-ын хувьд өөрийн гаргасан алдаанаас болж дахин гарз хохирол амсахгүй байх цорын ганц арга гэдгийг анхааруулжээ.
Орос, Украины мөргөлдөөн дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна. АНУ-ын бодлого боловсруулагчдын тооцсоноор Орос, Украины хямралын улмаас 40 сая хүн нэн ядуурлын түвшинд хүрэх ажээ.
Эх сурвалж: ВВС