ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойгт цэргийн ажиллагаа амжилттай явуулсны 8 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Тэрээр баасан гарагт Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд олон мянган иргэний өмнө үг хэлжээ.
Ингэхдээ "нацизмгүй дэлхий ертөнцийг бүтээхийн тулд бид Украинд ажиллагаа явуулсан. Геноцидод өртөж зовж буй ард түмнийг чөлөөлөхийн тулд Донбасс цэргээ оруулсан" хэмээн тэмдэглэжээ. Ерөнхийлөгчийн үгийг орон даяар телевизийн сувгууд дамжуулж байсан ч гэнэт тасалдсан байна. Кремлийн зүгээс техникийн саатал гарсан гэж тайлбарлажээ.
Лужники цэнгэлдэх хүрээлэн 81,000 үзэгчийн багтаамжтай ч Путиний баярт 200,000 хүн оролцсон гэж Москвагаас мэдээлсэн байна. Мөн тэмдэглэлт арга хэмжээг шууд дамжуулсан уу, бичлэг байсан уу гэдгийг Москва батлан мэдээлэхээс татгалзжээ.
Эх сурвалж: CNN