Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл "Амьдралын төлөө-сөрөг хүчний платформ" болон Оростой холбоотой бусад арван улс төрийн намын үйл ажиллагааг түр зогсоолоо гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
"Хагаралдуулах, хамтын ажиллагааг үр дүнгүй болгох зорилготой улс төрчид ажилтанд хүрэхгүй, харин хатуухан арга хэмжээ авахуулах болно. Тиймээс Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл нь ОХУ-ын эхлүүлсэн өргөн цар хүрээтэй дайн, улс төрийн хэлхээ холбоог харгалзан үзжээ. Дайны үед тус улстай улс төрийн бүтцээр холбоотой хэд хэдэн улс төрийн намын аливаа үйл ажиллагааг зогсоох ёстой" гэж Владимир Зеленский хэлэв.
Хязгаарлалтад Оросыг дэмжигч нийт 11 нам багтсан байна.
Украины Хууль зүйн яаманд "эдгээр улс төрийн намуудын үйл ажиллагааг хориглох талаар тогтоосон журмын дагуу хойшлуулахгүйгээр нэн даруй арга хэмжээ авахыг" даалгасан байна.
“Амьдралын төлөө-сөрөг хүчний платформ” намын улс төрийн зөвлөлийн даргаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай Украины улс төрч Виктор Медведчук ажилладаг байна.
Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Медведчукийн холбоотон Тарас Козак болон найман хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай шийдвэрийг хэрэгжүүлж, Украинд түүний эзэмшдэг телевизийн сувгуудыг нэвтрүүлэхийг хориглосон билээ.
Медведчук нь эх орноосоо урвасан, террорист үйл ажиллагаанд тусалсан хэргээр гэрийн хорионд ороод байсан байна.
Эх сурвалж: Крым Реалии krymr.com
Бэлтгэсэн Р.Буянхишиг