Цаг үеийн мэдээ

Z үсэг нь Оросын Украин руу дайран орсны бэлгэдэл болсон. 

Украин руу илгээсэн Оросын цэргийн техник хэрэгсэл дээр Z, V үсэг бичих санааг хэн гаргасан нь тодорхойгүй байна.  Гэвч хэдэн долоо хоногийн дотор Кремлийг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг дайны бэлэг тэмдэг болгожээ. 

Шүүмжлэгчид Z тэмдгийг шинэ хас тэмдэг гэж нэрлэж байгаа бол ОХУ-ын тусгай ажиллагааг дэмжигчид үүнийг неонацистуудтай тэмцэж буй цэргийн армийг дэмжих Кремлийн албан ёсны бэлгэдэл гэж үзэж байна. Батлан ​​хамгаалах яам "Zа мир”,(“Энх тайвны төлөө") уриа лоозон гаргаж, Путинийг дэмжигчид Кремлийг дэмжихийн бэлгэдэл болгон хувцсан дээрээ болон байшин барилга дээр зурж ашиглаж байна. Жишээ нь Архангельск мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байшин дээр цохнуудын гэрлийг Z үсэг хэлбэртэй асаасан, Оросын тамирчин Иван Кулякын өмсгөл дээр, Байконур сансрын станцын пуужинг  өргөж буй кран дээр, КуZбасс хотын нэрэнд гэх мэт. 

Дайны шинжээчид Z болон V (запад, восток) үсгийг цэргийн баруун болон зүүн бүсийн тактикийн бүлгийн илэрхийлэл хэмээн үзэж байгаа билээ.

Ямартай уг үсгүүдийг ОХУ-н батлан хамгаалах яамны PR сурталчилгааны хэлтэс RT телевизийн сувгийн хамт зохиож, батлан хамгаалахын сайд Сергей Шойгу сайшааж, Владимир Путинд хүртэл танилцуулсан гэсэн мэдээллийг Медуза хэвлэлийн газраас хийсэн сурвалжлах мөрдлөгөд дурдсан байна. Харин ямар утга агуулж байгаа нь тодорхойгүй байгаа билээ. Мөн латин үсэг ашиглаж байгаа нь зарим талаараа асуулт үүсгэж байгаа ч түүхч, судлаач Алексей Новиков үүнийг өөрөөр тайлбарлаж: "Үнэндээ Z нь латин үсэг биш, харин эртний Грек үсэг гэжээ.  Тэгээд 10-11-р зуунаас манайд хэрэглэж ирсэн.  Z нь "газар" гэсэн үг юм.  Энэ нь "дэлхий", "махан бие", "нийгэм" гэсэн тодотголтой үг байв" гэжээ.

ОХУ-ын ноёдын тамга дээр V үсэг байдаг байсан гэж түүхч нэмж хэлэв.  "Энэ тэмдэг нь маш алдартай.  9-11-р зууны үеийн ноёдын тамга гурван төрөл байснаас хамгийн түгээмэл байдаг нь яг V хэлбэрийн тамга тэмдэг юм" гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: Настоящее время

Бэлтгэсэн: Р. Буянхишиг

Таны сурталчилгаа