Цаг үеийн мэдээ

Украины Мариуполь хотын урлагийн сургуулийн байр ням гарагт Оросын цэргүүдийн бөмбөгдөлтөд өртсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тус сургуулийн байранд 400 орчим иргэн хоргодож байсан гэж ВВС, CNN агентлагууд дамжуулсан байна. 

Бөмбөгдөлтийн улмаас учирсан гарз хохирол, хоргодож байсан иргэдээс хэд нь амьд үлдсэн эсэх нь тодорхойгүй байна. Мариуполийн театрын барилгыг бөмбөгдсөний дараа үүссэнтэй ижил том хар нүх урлагийн сургуулийн барилгад үүссэн гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ. 

Энэ хооронд Оросын цэргийн ажиллагаанаас зугтаж Украины 10 сая гаруй иргэн дүрвэсэн тухай олон улсын хүний эрхийн байгууллагууд дамжуулж байна. Өнгөрсөн амралтын хоёр хоногт 7,300 иргэн хүмүүнлэгийн хонгилоор дамжиж дүрвэсний 3,900 нь Мариуполь хотоос автобус болон хувийн машинаар Запорожье хотод очжээ. 

Эх сурвалж: ВВС, CNN 

Таны сурталчилгаа