Цаг үеийн мэдээ

Дэлхийн аялал жуулчлалын томоохон хотуудын нэг болох Тайландын Бангкок хог хаягдлаас болж хүндхэн асуудалтай нүүр тулгарчээ. Тайландын Байгаль орчны газар болон Бангкок хотын захиргаанаас гаргасан үзүүлэлтээр нийслэл Бангкок хотод өдөрт дунджаар 8,000 гаруй тонн хог хаягдал үүсэж байна. Харамсалтай нь энэхүү цочирдмоор тоо  асар хурдацтай нэмэгдэж байгаа талаар тус хэлтсийн ажилчид дурдаад хамтын ажиллагаа, хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг онцолжээ. Тэд дахин боловсруулсан материал ашиглах, байгальд хортой гялгар уутны оронд даавуу, цаасан уут хэрэглэхийг уриалав. Эрх баригчид дахин боловсруулсан хог хаягдлыг ашиглахыг дэмжих аян өрнүүлэх болно хэмээн Хог хаягдлыг цуглуулах албаны дарга Хун Сатхит мэдэгдсэн байна. 

Иргэн П.Нэт: "Хүмүүс амьдран суугаа эх дэлхий газар нутгаа цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бид орчин тойрноо хайрлаж болон бие биендээ туслах шаардлагатай байна. 

Бангкок хотын хог жил бүр нэмэгдэж байна. Тиймээс бидэнд хамтын ажиллагаа нэн шаардлагатай байна. Юуны түрүүнд гялгар уут хэрэглэхгүй байх,  даавуун уут дахин боловсруулах боломжтой цаасан аяга зэргийг ашиглах хэрэгтэй. Хэрэв бид эдгээрийг худалдаж авч,  ашиглавал хог хаягдлыг задлах өөр нэг хувилбар болно. Мөн хог хаягдлыг дахин ашиглах нь илүү үр дүнтэй"

Хог цуглуулах албаны дарга Хун Сатхит: "Энэ бол чухал асуудал. Хог нь нэмэгдээд улс орон, байгаль орчин бохирдож, замбараагүй байна. Огтхон ч цэвэр цэмцгэр харагдахгүй байна. Мөн олон төрлийн нян үржиж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дахин боловсруулсан хог хаягдлыг ашиглах талаар аян өрнүүлмээр байна. Энэ нь хогноос ашиглаж болох зүйлээ авах ёстой гэсэн үг. Гялгар уутны оронд даавуун уут ашиглавал хог хаягдлын хэрэглээг багасгах сайн талтай"

Иргэн Чай: "Хүн бүр ухамсартай байх ёстой гэж би боддог. Үүнийг ганц нэг агентлаг эсвэл хэн нэгэн сайжруулахгүй. Хүн бүр оролцох ёстой. Ядаж хорт хог хаягдал, ерөнхий хог хаягдлыг ялгаж салгах замаар үүнийг арилгахад туслах ёстой. Хүн бүр хогийн савныхаа хэмжээг багасгахын тулд урам зоригтой, кампанит ажил өрнүүлээсэй гэж би хүсч байна. Ингээд л болоо"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа