Архангай аймгийн Тариат сумын уугуул Сүхбаатарын Мөнхтуяа аймгийн номын санд 500 ширхэг ном хандивлажээ.
С.Мөнхтуяа нь Англи улсын Манчестер хотод амьдарч байгаа бөгөөд 2011 оноос оршин суугаа газраа Монгол сургуулийг үүсгэн байгуулж хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүдэд эх хэлээ зааж байна.
Архангай аймгийн номын сан, ЕБС-ийн англи хэлний танхим, коридорын номын сангуудыг гадаад хэлний ном, судлагдахуунаар баяжуулах энэхүү санаачилгыг нь Англи улсад суугаа Монголчууд дэмжиж ном, зохиол хандивлалаа.
Сэтгэлийн хандиваар цугларсан ном, сурах бичгүүдийг Архангай аймагт хүлээлгэн өгөх ажлыг Монгол улсын Гавьяат багш М.Шагдарсүрэн гарджээ.