Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих, тогтмол судалгаа хийж үр дүнг олон нийтэд мэдээлэх, үнийг хэлцэн тогтоох, зохиомол хомстол үүсгэхээс урьдчилан сэргийлж, хяналт тавин ажиллаж байна.

 

Таны сурталчилгаа