Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ”-ын дагуу бодлогын байгууллагын хувьд аргазүйгээр хангаж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ, Засаг даргын шийдвэрээр байгаль орчны мэргэжлийн байгууллага “Авралын эрэлд”ХХК-тай гэрээ байгуулж 60 толгой монгол тарвагыг 3 хэсэг газарт нутагшууллаа.

Нутагшуулсан 3 хэсэг газарт, БОАЖГ-ын байгаль хамгаалагч Т.Ганбаатар, Монгол элсний цогцолбор газрын улсын тусгай хамгаалалтай газрын захиргааны шинээр томилогдсон нутгийн иргэн Б.Батзориг нар байнгын хараа хяналт тавихын зэрэгцээ тодорхой давтамжтай бүртгэл мониторинг, автомат камерын мэдээлэл цуглуулах юм.

Дээрх 60 толгой тарвагыг 2019 онд тарваганы нөөцийн үнэлгээ тогтоосон Дарив сумын Даривийн  нуруунаас орон нутгийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр барих болон нутагшуулах, үйл ажиллагаанд МХГ-ын БОХУБайцаагчтай хамтран акт үйлдэн хяналт тавьж ажиллалаа.

Таны сурталчилгаа