Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар нэр бүхий 10 алба хаагчдад сахилгын арга хэмжээ авлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэбатаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан байна.
Тодруулбал, Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн мөн Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн гэх үндэслэлээр дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн нэр бүхий 4 албан хаагчийг “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт зааснаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг таван албан тушаалтанд ногдууллаа. Мөн нэр бүхий албан хаагчийн 3 сарын цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл тус тус ногдууллаа.
zochin
2025-02-18
hiih yumgui novshnuud. tseverlegchiin tsalin tai, ajillah orchin muu, urgelj ailgaj surduuldeg, hog novshoor duursen baiguullaga