УИХ-ын гишүүн Э.Болормаагийн Сонгуулийн хууль зөрчсөн аудитын тайлан болон нотлох баримтуудыг дэлгэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай Улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл хийлээ.
Үндэсний аудитын нээлттэй цахим мэдээллийн хуудсанд байсан 50 гаруй гишүүдийн Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх хязгаарлагдмал, нэр усгүй мэдээлэл гарсныг тодруулж нэрсийг ил болгооч гэж шаардсан. Үүний дагуу бид орж уулзсан. Хяналтын менежер Цогбаяр алдаа дутагдал гарган ажилласнаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Нийслэлийн аудитын дүгнэлт гарсан байгаа. Э.Болормаа гэх хүн гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авсан байна. Сонгуулийн тухай хуулийг зөрчжээ. Орон нутгийн удирдах албан тушаалтан авлигын шинж чанартай зүйл авсан байна гэдгийг дүгнэлтэд дурдсан. Нийслэлийн аудитын газар нь Үндэсний аудитын газарт өгсөн Энхбатын Болормаагийн тайланг зөрчилгүй гэж үзсэн дүгнэлтийг бүрэн хянаж ажиллаагүй гэдгээ хэлж, дахин нягталж шалгахаа амласан.
Хувь хүний сонгуулийн дансанд хууль бусаар 30 сая төгрөг орсон. Түүнийг буцаагаагүйг илрүүлэх чадамжгүй, дүгнэх эрх мэдэлгүй Үндэсний аудитын газар нь өнөөдөр үндэсний томоохон компани, Оюутолгой, Засгийн газар хэдэн их наядын хулгай, төрийн өмчит байгууллагуудын булхайг хянаж чадах чадамжтай юу гэдгийг асуумаар байна.