АНУ, болон Оросын өндөр албан тушаалтнууд 2-р сарын 18 буюу өнөөдөр Саудын Арабын Рияд хотод Орос, Украины дайныг зогсоох албан ёсны уулзалтыг эхлүүллээ.
Уг уулзалтад Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй төлөөлөгчид, Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байна. Орос Украинд довтолсноос хойш хоёр тал анх удаа албан ёсоор нүүр тулан уулзалт хийж байгаа нь энэ юм. Энэ уулзалтад Украин болон Европын талаас оролцоогүй бөгөөд Саудын Арабын Гадаад хэргийн сайд Ханхүү Фейсал бин Фархан аль-Сауд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мосаад бин Мохаммад аль-Айбан нар уг уулзалтад багтаж байгаа юм. АНУ Оростой хоёр талын уулзалт зохион байгуулж, дараа нь Украинтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн талаар NBC мэдээлжээ.
Харин Украины ерөнхийлөгч Зеленьский уг уулзалтаас гарсан ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд тэрээр энэ өдрүүдэд Турк улсад айлчлал хийж байгаа юм.
2025-02-18
Укр ялагдсанаа хүлээх л үлдлээ дээ
Зочин
2025-02-18
Одоо дайнаа зогсоое оо орчин үед дайн шиг хэрэггүй зүйл алга