Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол гаргасан жолооч нар харилцан тохиролцож, даатгалаараа шийдүүлсэн бол цагдаад мэдэгдэх шаардлагагүй талаар мэдээллээ. Тодруулбал, жолоочийн хариуцлагын даатгалтай жолооч зам тээврийн осол гаргасан үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүйгээр даатгалын байгууллагаар ослоо шийдүүлэх боломжтой болсон байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6 дугаар хэсэгт жолоочийн үүргийг заасан. Зам тээврийн осолд холбогдсон жолооч хүний амь нас хохироогүй, хүний биед гэмтэл учраагүй мөн үлэмж хэмжээний хохирол учраагүй, гуравдагч этгээд буюу замын хайс, хашлага, гэрлийн шон, айлын хашаа, бусдын өмч хөрөнгийг ослоос үүдэлтэй мөргөснөөс бусад тохиолдолд хоёр жолооч хоорондоо буруу, зөвөө ойлголцож, тохиролцож, даатгалын байгууллагатай тохиролцвол цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Иймд жолооч даатгалын гэрээний хугацаа дуусаагүй даатгалын байгууллагадаа мэдэгдэж, цагдаагийн байгууллагын даатгалын тодорхойлолт авах шаардлагагүйгээр ослоо шийдвэрлэж болно.
Irgen
2025-02-19
Harin tegmeer yum tsagdaa ireel huuliar yal avah yostoi zaaval shuuheer orno ene ter bol hunii amidrald nuluulj bdag, ger buliin heruuld hurtel orj ireed huuliar yavuulaad ger bul salgasand gomdoltoi bdaf