Сэлэнгэ Бодонс багийн шинэ гадаад тоглогч Демаркус Казинс 3 сарын 07-нд Монголд хүрэлцэн ирнэ. Тэгвэл тэрээр өөрийн сошиал хуудсан даа "Удахгүй уулзацгаая Монгол. Боломжоо ашиглая, аварга болцгооё, Сэлэнгэ Бодонс" хэмээн нийтлэл бичсэн байна.
Демаркус Казинс нь 2010 оны NBA Draft-ын 5 дахь сонголтоор NBA-ын "Sacramento Kings" багтаж нэгдэж 12 жилийн турш "New Orleans Pelicans", "Golden State Warriors", "Houston Rockets", "Los Angeles Clippers", "Milwaukee Bucks", "Denver Nuggets" багуудад тоглож явсан.
4 удаа "NBA All-Star", "All-NBA Second Team"-д сонгогдож байсан тэрээр хамгийн сүүлд Тайванийн "Taiwan Beer Leopards" багт тоглож лигийн аварга болсон юм.
Тэрээр мөн АНУ-ын шигшээ багийн хамт 2016 онд Риогийн олимпод, 2014 онд дэлхийн аваргад түрүүлсэн амжилттай.