2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хайр сэтгэлийн харилцаа эргэлзээнд автах өдөр. Хайртай хүнийхээ үг үйлдэлд хариу өгөхийн өмнө сайтар тунгааж бод. Та хууртагдаж төөрөлдсөн байх магадлалтай. Хэрвээ буруу сэтгэгдэл давамгайлбал та хэнд ч үл итгэж, сэтгэл түгшүүртэй болно. Ажил хэрэгч байхыг гадаад нөхцөл байдал шаардана. Удирдлагаас ирэх үүрэг даалгаврыг сэтгэл хөдлөлөөр хойшлуулах хэрэггүй байх.
Үхэр: Амьдралд тохиох саад бэрхшээлийг тайван хүлээн авч сур. Нүүр тулсан нөхцөл байдлыг хүчээр өөрчлөх, сөрөх боломж бага байна. Сайн муу юуг ч байсан өөртөө ашигтай эргүүлж чадахыг амьдрах арга ухаан гэнэ. Танд өнөөдөр энэ чанар их хэрэг болно. Ажил хэргээ амжилттай явуулах, муу санаатнуудын үйлдлийг таслан зогсооход төрөлхийн уян хатан, сонор сэрэмжтэй, зөн мэдрэмжтэй байдлаа ашиглахыг од эрхэс танд зөвлөж байна.
Ихэр: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа багагүй бэрхшээлтэй тулгарна. Улстөртэй холбоотой ажилладаг хүмүүс багагүй алдар нэртэй болох боломж гарч ирнэ. Шийдвэр гаргахад хэцүү асуудал дахин босож ирнэ. Зарим чухал шийдвэрийг удаан бодож гаргах гэснээсээ болж цаг алдах бололтой. Нэр хүнд олохын тулд азаа үзнэ. Мэргэшсэн ажлынхаа боломжийг зөв ашиглавал бусдын хүндлэл бишрэлийг төрүүлэх болно.
Мэлхий: Өнөөдөр дотнын хүмүүсийн дэмжлэг найдвартай ар тал болно. Гэхдээ дотоод мөн чанарыг шалгасан, үнэнийг гуйвуулсан үйл явдал болно. Худал үгэнд хууртан яаруу сандруу хийсэн үйлдэл алдаа авчирна. Олз ашиг хурдан олох гэж яаралгүй, зардлаа багасгаж түр амсхий. Хууран мэхлэлтийн золиос болохгүйн тулд бүх ажил төрлөө яв цав байлга. Эрүүл мэнд сайн байна.
Арслан: Санаа зовоож буй асуудалдаа эргэн тойрныхныгоо татан оролцуулах боломжийг од эрхэс танд олгож байна. Ажил хэрэгт идэвх сайтай оролц. Арилжаа худалдааны гэрээ хэлцэл байгуулахад анхааралтай бай. Өөрийн үзэл бодлыг бусдад бүү тулга. Болгоомжлол чухал байхыг од эрхэс билэгдэнэ. Өнөөдөр худал дүр эсгэх хэрэггүй.
Охин: Таны анхаарлыг татах гэсэн оролдлогыг үл тоох бололтой. Мөн шалтгаангүйгээр гомдоллох байдал танаас илрэх магадлалтай өдөр. Өдөр тутмын санхүүгийн хэрэгцээ, шаардлагаас болж сэтгэл хямарч болзошгүй. Одоогийн ажил хэргийн бүтээмжээс хамаарч ядаргаанд орж магадгүй. Нямбай, тооцоотой бай. Өөртөө бат итгэлтэй байдал танд шийдвэрлэх амжилтыг авчирна.
Жинлүүр: Хамтын шийдвэр гаргахад таатай өдөр. Ирээдүйнхээ талаар хоосон мөрөөдөлд бүү авт. Бусдын зөв үлгэр жишээнээс суралцан, бодит байдалтай эвлэрч сур. Нөхцөл байдлын эерэг талыг олж хар. Зөрчилтэй үзэл бодлоо өөрчлөх талаар бодоход буруудахгүй. Гэхдээ аливаа шийдвэр гаргахад тооцоолоогүй саад бэрхшээл гарна. Бусад хүмүүс ямар нэг боломжийг танаас нууцаар хүлээн авч, өөрсдийнхөө давуу тал болгохыг оролдоно. Өөрийн сайн талыг цаг зав гарган хөгжүүлж өрсөлдөөнд бэлэн бай.
Хилэнц: Танд амьдралын аз жаргалтай мөчөө бүтээх боломж гарна. Өнөөдөр та бүхэн чухал мэдээлэл, баримт бичиг боловсруулах бүтээх чадвартай байна. Ирж буй бүх мэдээлэлтэй танилцаж байж, шийдвэр гаргаарай. Энэ өдөр гэр бүлийн арга хэмжээнд тохиромжтой байна. Та сайхан сэтгэлтэй, өөрийг тань ойлгодог хүмүүсээр хүрээлүүлэх болно.
Нум: Өмнөх ажил төрөлдөө хамаг анхаарлаа хандуулж эрч хүчтэй ажиллах цаг үе. Ухаан шаардсан, бусдаас хамаарал ихтэй өдөр болно. Гол нь сэтгэлээр өөдрөг бай. Бүх зүйлд хэт сүсэгтэй хандах хэрэггүй. Ажил дээр төвөгтэй байдал үүсэж болзошгүй. Зарим зүйлийг хараагүй сонсоогүй мэт хажуугаараа өнгөрүүл.
Матар: Энэ өдөр анхаарал төвлөрөл их шаардана. Аливаа зүйл хийхдээ битгий яараарай. Ямар нэгэн зүйл таны сонирхлыг ихээр татна. Хэрвээ та түүгээр оролдох болбол хянамгай бай. Та өөрийн ашиг сонирхлоос илүү ойр дотнынхоо хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарла. Тэгвэл бүх зүйл аяндаа тодорхой болно. Анхааралтай бас хариуцлагатай бай.
Хумх: Та төрөлхийн азтай байсан ч саад тотгортой учирна. Тэвчээргүй зангаа тогтоон барь. Ойр дотнын хүмүүсээ сонс. Амьдралын ухаантай, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Нэр хүндээ хэт бодон, түрэмгий зан гаргалгүй аргыг нь олж, эв зүйтэй байхыг хичээ. Барьж авсан ажлаа ямар ч байсан дуусгахыг хичээ.
Загас: Цаг үеийн нөхцөл байдал илүү мэдрэмжтэй байхыг шаардана. Урьдын хийсэн тохиролцоо цаг мөч тутам өөрчлөгдөж байгааг сайн тооцоол. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны бичиг баримтад туйлын анхааралтай ханд. Чадварлаг мэргэжилтнээс зөвлөгөө ав. Таны үзэл бодол олон нийтээс дэмжлэг авна.