Цаг үеийн мэдээ

Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “ШИЛДЭГ”-ийг тодруулдаг ёслолын дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд "Чингис Хаан" одонт, МУГЖ, Соёлын элч дуучин Ганбаатарын Ариунбаатар  нэр дэвшиж "BraVo" цомын эзэн болсон. Тэрээр ОХУ-ын Санкт Петербург хотноо "Браво" цомоо гардан авчээ. 

Энэ тухай өөрийн цахим хуудастаа : "Браво" цомоо гардаж аваад сууж байна. Шагнал гардуулах ёслол цаг үе, нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагдсан бөгөөд шалгарсан уран бүтээлчиддээ байгаа газарт нь шагналыг хүргүүлж буй юм  гэнэ. Анх 23 настайдаа МУГЖ цолоор шагнагдаж тэр үед хүмүүс Гавьяатаа гэж дуудахаар учиргүй ичдэг байж билээ. Шагнагдах сайхан ч олон түмний итгэлийг дааж явна гэдэг л амаргүй дээ! Хичээх болно оо. Намайг дэмжиж, урмын үгээр, сэтгэлийн сайхнаар мялааж байдаг та бүхэндээ Гялайлаа" гэжээ. 

Таны сурталчилгаа