Амьтдаас хүнд халдварладаг олон өвчин эмгэг байдаг. Үүний нэг галзуу өвчин нь вирусээс үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, мал амьтдаас хүнд халдварладаг зоонозын цочмог өвчин юм. Монгол улсад 21 аймгийн 226 сум байгалийн голомттой, жилдээ мал, амьтны өвчлөл 500-600 тохиолдол, нохой болон мал, амьтанд уруулан вакцин, ийлдэс тариулсан тохиолдол хүн 10,000 орчим, галзуугийн өндөр эрсдэлтэй зэрлэг амьтанд уруулж, ноцуулсан хүний тоо дунджаар 90 тохиолдол бүртгэгддэг. 1972 оноос хойш хугацаанд нийт 36 хүн галзуу өвчний улмаас нас барсан байна.
Хэрхэн халдварладаг вэ?
Галзуу өвчний нууц үеийн хугацаа 3 сар, зарим нь 1 жил хүртэл байдаг. Энэхүү өвчний халдварын эх үүсвэр нь нохой, таван хошуу мал, чоно, үнэг, сарьсан багваахай зэрэг амьтдаас халдварладаг. Өвчний дамжих үе шат нь уруулах, шүлсдүүлэх үед илэрнэ.
Эмнэлзүйн шинж тэмдэг нь:
· Мэдрэлийн тогтолцоо гэмтэж, залгих булчингууд татах зангирах, биеийн булчин хэсэгчлэн татах,
· Айх хурц гэрэл, дуу чимээ, салхинаас
· Нүдэнд хий юм харагдах
· Амьсгал, зүрх судасны тогтолцоо дутагдалд орох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл нас барах аюултай өвчин юм.