Цаг үеийн мэдээ

Монгол Улсад жилд 0-19 насны хүүхдийн 100-130 орчим хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож байна. Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд цочмог цусны хорт хавдар, тархи мэдрэлийн эсийн хавдар зонхилон тохиолдож байна. Манай Улсад хүүхдийн хорт хавдрын болон хавдрын бус эмгэгийн улмаас жил бүр 5-10 хүүхдэд донороос ясны хэм шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай төдийгүй хүүхдэд донороос ясны хэм шилжүүлэн суулгах эмчилгээ гадаад улсад хийгдэх өвчний жагсаалтад байна.Иймд ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Монгол Улсад хүүхдэд чөмөг шилжүүлэн сулгах эмчилгээг нутагшуулах боломж, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох уулзалтыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав. Уулзалтаар ЭМЯ, УНТЭ, ЭХЭМҮТ хамтран хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийх хүний нөөцийг үе шаттайгаар дотоод болон гадаадад сурган бэлтгэх, эмчилгээ, оношилгооны бэлэн байдлыг хангах, сайжруулах чиглэлээр хамтарсан төлөвлөгөөг боловсруулан ээлжит хурлыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэв.

 

 

Таны сурталчилгаа