Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажлын явцтай дүүргийн засаг дарга Н.Алтаншагай танилцаж, оролцогч талуудын инженерүүдтэй уулзлаа. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар дүүргийн Соёлын ордон нэршилтэй баригдаж байсан тус байгууламжийг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн юм.
Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна. Уулзалтын үеэр инженерүүд тухайн барилгын гадна талбайн тохижилт, ус зайлуулах хоолой, орц, гарц зэргийн гүйцэтгэлд илүү анхаарах шаардлагатай байгааг уламжиллаа. Учир нь тухайн барилгын дотоод засал бараг дууссан бөгөөд тайз засал, тоног төхөөрөмжүүдийг байршуулах зэрэг ажлууд хүлээгдэж байгаа юм. Тиймээс Хүүхэд, залуучуудын театрын орц, гарцны асуудлыг түргэн шийдвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатайг холбогдох удирдлагуудад хэлж үүрэг чиглэл өглөө.