Цаг үеийн мэдээ

“Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг Монгол улсад 2012 оноос эхлэн тэмдэглэн ирсэн ба  11 дэхь жилдээ “Өрхийн эмч-Үргэлж тантай хамт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг угтан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран дараах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж оролцсон байна.

2022 оны 05 дугаар сарын 19-нд “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд зохион байгуулагдсан ба арга хэмжээнд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд,МӨАУМХ-ны ерөнхийлөгч С.Ламбаа, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа болон холбогдох мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд, иргэд оролцлоо.

Өдөрлөгийг Бодлого төлөвлөлтийн дарга Б.Буянтогтох нээж хэлсэн үгэндээ “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ гэсэн ба Монгол Улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг ба иргэн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. 2021 онд Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон үйл ажиллагааны нэг нь эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж  эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлд нь суурилсан санхүүжилтийг нэвтрүүлсэн ба анхан шатны нэг иргэнээр тооцсон суурь тарифыг 2 дахин нэмэгдүүлсэн ба цаашид ч санхүүжилтийг нэмэгдүүлэх болно гэдгийг цохон тэмдэглэлээ.

Арга хэмжээний үеээр иргэдэд зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээг Мобайл технологи ашиглан хийж, зүрх судасны өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийн, дасгал хөдөлгөөний иргэдэд зааж сургасан ба давхардсан тоогоор 700 гаруй иргэн хамрагдсан.

Өрхийн эмч нар үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн ба Монгол улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын  цар тахлын  дэгдэлтийн  хүнд үед эрүүл мэндийн салбарт ирсэн  ачааллыг нэр төртэй хуваалцан иргэдэд эрүүл мэндийн анхан шатны  тусламж, үйлчилгээг үзүүлэх  үүргийг тэргүүн эгнээнд хүлээн ажиллаж, олон зуун мянган иргэнийг эмчлэн, эрүүлжүүлсэн та бүхнээр бахархаж байна.

Таны сурталчилгаа