Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахаар болсон. Энэ хүрээнд цагаан будаа, элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тосыг 2022 оны 12  дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд гаалийн албан татвараас чөлөөллөө.

Ийнхүү импортын гол нэрийн бүтээгдэхүүнийг гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Таны сурталчилгаа